ARTA Eats
Baga-Urnult Munkhtumur
Арта Фүүд бол байгууллагын ажилтнуудад зориулсан өдрийн хоол захиалгын апп юм. Өдөр бүрийн цэсээ харж, хоолоо урьдчилан захиалаад, захиалгынхаа явцыг утаснаасаа хянаарай. Ажлын утасны дугаараараа нэвтрэхэд л хангалттай. Нууц үг санах шаардлагагүй, баталгаажуулах код ирнэ. ӨДРИЙН ЦЭС - Ойрын өдрүүдийн цэсийг огноогоор нь сонгож харна - Долоо хоногийн цэсийг хэд хоногоор нь нэг дор үзнэ - Захиалга хаагдах цаг болон үлдсэн хугацааг тодорхой харуулна, тиймээс захиалгаа хоцроохгүй ЗАХИАЛГА - Хоолоо хэдэн ширхэгээр нь сонгож захиална - Давтагдах захиалга тохируулж, байнга иддэг хоолоо өдөр бүр дахин захиалах шаардлагагүй болно - Захиалга бүрийн төлвийг харна: баталгаажсан, хүргэгдсэн, хүргэгдээгүй, цуцлагдсан - Өмнөх захиалгуудаа сар сараар нь үнийн хамт харна ТӨЛБӨР, ЭРХ - Хоолны эрхийн үлдэгдлээ хэзээ ч шалгана - Төлбөрийн түүхээ харна ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ - Хувийн мэдээлэл болон хоолны харшлаа бүртгэнэ - Мэдэгдлээр захиалга, цэсийн шинэчлэлийг цаг тухайд нь авна Анхааруулга: Энэ апп зөвхөн Арта Фүүд-тэй гэрээтэй байгууллагын ажилтнуудад зориулагдсан. Нэвтрэхийн тулд таны ажлын утасны дугаар системд бүртгэлтэй байх шаардлагатай.