benzin.mn

Munkhbat Demberel

benzin.mn app icon
0.0 starsFree
4+Version 1.5.2Updated 10/18/2026, 5:17:29 PM
Open in Store

benzin.mn бол Улаанбаатарын жолооч нар хамтдаа бүтээдэг шатахууны мэдээллийн платформ юм. Аль ШТС-д бензин байгаа, аль нь дууссан, хаана дараалал үүссэн — бүгдийг бодит цагт, зурагтайгаар. ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ - Газрын зураг — ойролцоох 135 станцын байдлыг өнгөөр нь ялган харах - Шүүлтүүр — түлшний төрөл (АИ-80, АИ-92, АИ-95, Дизель, Euro-Diesel) болон компаниар - Бодит цагийн урсгал — сүүлийн мэдээллүүд зурагтайгаар баталгаажсан - Мэдээлэл оруулах — Байдал → Түлш → Зураг гэсэн 3 алхмаар - Талоны самбар — талон авах, зарах зар - Тэгш, сондгой дугаарын өдөр тутмын сануулга - Бүртгэлгүйгээр шууд ашиглах боломжтой ЯАЖ АЖИЛЛАДАГ ВЭ Мэдээллийг хэрэглэгчид өөрсдөө оруулдаг. Та станцад очоод байдлыг нь нэг товшилтоор тэмдэглэхэд дараагийн жолоочийн цаг, шатахуун хэмнэгдэнэ. Хэдий чинээ олон хүн мэдээлнэ, төдий чинээ үнэн зөв болно. ХЭНД ЗОРИУЛСАН БЭ Өдөр бүр хотоор явдаг жолооч, такси болон хүргэлтийн ажилтан, ачаа тээврийн жолооч — шатахуун хайж дэмий бензин зарцуулахгүй байхыг хүсэж буй хэн бүхэнд. АНХААРАХ ЗҮЙЛ Мэдээллийг хэрэглэгчид оруулдаг тул benzin.mn түүний үнэн зөв байдлыг баталгаажуулахгүй. Талоны зар дээрх гүйлгээнд benzin.mn зуучлахгүй бөгөөд хариуцлага хүлээхгүй. Зохисгүй мэдээлэл, зар илэрвэл апп доторх мэдээлэх товчоор бидэнд хүргүүлнэ үү. Санал хүсэлт: benzin.mn

Developer website
https://benzin.mn/
Released
2026-08-21T07:00:00Z
Current version
1.5.2

Screenshots

benzin.mn screenshot 1benzin.mn screenshot 2benzin.mn screenshot 3benzin.mn screenshot 4benzin.mn screenshot 5benzin.mn screenshot 6