ХООЛ+
Naranchimeg Tsedendamba
ХООЛ+ аппликейшн (апп) нь хувь хүний эрүүл мэндийн боловсролыг энгийн бөгөөд үр дүнтэй аргаар хөгжүүлэх, хэрэгжүүлэх, явцаа харах хянах боломжийг олгож байгаагаар онцлог юм. ХООЛ+ апп яагаад "Хоолонд учир их бий!" гэж эхэлдэг вэ? Учир нь бидний эрүүл мэнд өдөр бүр идэж байгаа хоол хүнстэй салшгүй холбоотой. Хоолоо зөв сонгож, өөрт тохирсон хэмжээгээр зөв зохицуулж идэж дадвал эрүүл мэнддээ оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалтын нэг болно. Дуртай хуушуур, бууз, цуйвангаа санаа зоволтгүй идэж болно. Харин яаж өөрийн эрүүл мэнддээ эергээр зохицуулж идэх вэ гэдгийг л мэддэг байх хэрэгтэй. Хоолныхоо учрыг олоод авсан цагт эрүүл амьдрах алтан түлхүүрээ өөрийн гарт атгаад авлаа л гэсэн үг. ХООЛ+ апп нь зөвхөн хоолоо бүртгэн хянах биш, нэмээд хөдөлгөөн, нойр, стрессийн түвшин, мацгийн цагаа нэг дор бүртгэж, явц, ахиц өөрчлөлтөө хянах боломжтой. ХООЛ+ апп нь дараах зорилготой хүн бүрд зориулагдсан: • Жин хасах • Жин нэмэх • Жингээ барих • Эрүүл мэндээ сайжруулах • Эрүүл хэвшил төлөвшүүлэх ХООЛ+ аппаа яаж ашиглах вэ? Ашиглахад их амархан. • Хоолныхоо зургийг аваад л илчлэг (калори), макро шим тэжээлийн тооцоололтой шууд танилцаж, бүртгэх боломжтой. • Өдөр бүрийн хооллолтынхоо талаар илүү бодит ойлголттой болно. • Хоолны сангаас хоолоо оруулах эсвэл дуртай хоолныхоо цэсийг үүсгэж болно. • Өдөр тутмын нойр, дасгал хөдөлгөөн, стрессийн түвшин болон мацгийн хугацааг бүртгэж, явцаа хянах боломжтой. • Биеийнхээ зургийг оруулж, гарч байгаа ахиц дэвшлээ нэг дороос харах боломжтой. • Дагаад хийхэд хялбар төрөл бүрийн хоолны жорууд орсон. • Эрүүл мэнд, хоол шим тэжээлийн тухай нийтлэлүүдтэй. • Хоолоор эрүүл мэндээ дэмжих арга, цусны сахрын зохицуулалт, инсулин дөжрөл, үрэвсэл, гэдэсний эрүүл мэнд зэрэг сэдвээр боловсролын онлайн сургалтуудтай. • Гэртээ дагаад хийх хялбар төрөл бүрийн дасгалуудтай. Бүх мэдээлэл, бүртгэлээ нэг дороос харах, хянах боломжтой гэдгээрээ бусад аппаас онцлог. ХООЛ+ аппын хамгийн том давуу тал нь хооллолт, хөдөлгөөн, нойр, стресс, мацаг болон өөрийн ахиц өөрчлөлттэй холбоотой мэдээллээ нэг дороос бүртгэж, харах, хянах боломжийг олгож байгаад оршино. Өнөөдрөөс эхлэн өөрийн эрүүл мэнддээ хөрөнгө оруулж, жижиг алхмуудаар том өөрчлөлтийг бүтээхэд та бэлэн үү. ХООЛ+ Эрүүл амьдрах энгийн арга!